
Надаас юу ч битгий асуу
Найраглал шүлгийг минь уншаад ойлго
Ухаан бодлоо үзэг цаас нийлүүлэн
Уянгын халилд оруулан бичлээ
Унш унш миний шүлгүүдийг
Ухаан бодолдоо тунгаан байж унш
Миний сэтгэлийн гүндэх үнэн үгс
Маргаашийн чинь амьдралд сургааль болог
Хийсэн алдааг минь бүү давтаарай
Хэрвээ шүлгийг минь ойлгож уншсан бол
Уйлуулна, инээлгэнэ энэхэн шүлгээрээ чамайг
Уран зохиолын утга учир үүндээ оршино
Толгой холбоод бичих болгондоо
Тоотой хэдэн үг л холбон бичнэ
Ойлгож чи шимтэн унших юм бол
Огторгуйгаас илүү нууцлаг утга агуулна
Удам угсаанаас минь дамжин ирсэн энэ авьяас
Уншигч таны сэтгэлийг хөдөлгөх нь миний авьяас