Saturday, February 9, 2008

Харамсалтай ч гэсэн эх оронд минъ тулгараад байгаа энэ асуудалийг багахан ч гэсэн оюун ухаандаа бодож тунгаахийг хүсэн энэ нийтлэлийг тавилаа~~


Монголд жил хагасын хугацааг өнгөрөөсөн Британы сэтгүүлч Дамиэн Досан (Damien Dawson) манай улсын бодит үнэн байдлыг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэнийг бид тоймчлон гаргаж байна.

Улаанбаатарыг тойрон хүрээлж буй уул толгод нь манай улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчидын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.

Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлүүд ирдэг аж.





Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хүн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ?





Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хүн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.





Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.

Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.

Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа, гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчидын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ.

Wednesday, February 6, 2008

Хүлээлт


Нисдээ нис шувуухай минь
Нуураа орхиод нис
Агаарт дүүлэн нисэхдээ
Аз жаргалаар бялхаарай
Дүүлэн нисэх газар чинь
Дүүрэн сайхан хүнтэй гэл үү?
Дүрэлзэн асах хайр чинь
Дүн цагаан хүн гэлүү?
Нисэж байхыг чинь би хараад
Нууцхан нулимс унагаад
Намаг болсон нуурандаа
Насаараа хүлээхээр шийдлээ
Бусдын нуурын ус
Булингартай нуурнаас ямар байна?
Буцаад ирэхийг чинь би
Буурал болтлоо хүлээнээ ...

Sunday, February 3, 2008

Хэрэв ээ би ..

Ингэж бодох тохиолдол та бид бүгдэд байнга л тохиолддог байх. Аливаа нэгэн зүйл тохиолдоход хэрэвээ би энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж өөрийгөө орлуулж үзэж байх нь тун чухал юм шиг санагддаг. Гэхдээ би энэ удаа арай өөр зүйлийн тухай бичих гэсэн юм л даа.
Өнөөдөр амралтын өдөр болохоор гэртээ сууж ТВ үзэх цаг илүү олдлоо л доо. Өглөө босоод цонхоор хартал цас орчихсон байв. Уг нь цаг агаарын мэдээгээр өчигдөр орох ёстой байсан ч өчигдөр оройноос шөнө хүртэл бороо ороод байсан. Босч цайгаа уучихаад ойрд гэрээ цэвэрлэх ажилд оролцоогүй байсан болохоор ээжийг тоосоо соруулчих гэхэд нь дуртайяа зөвшөөрөн ажлаа гүйцэтгэв. ТВ-ээр “Классик ЖЕМ” гэдэг хамтлагийн удахгүй болох тоглолтын реклам бөмбөгдөж байхыг үзэв. Урьд нь ганц хоёр удаа тв-ээр дуулж байхыг нь үзсэн л дээ. Рекламыг нь үзтэл “амьд хоолойг эрхэмлэгч” хүн бүрийг урьж байна гэхийг нь сонсоод нэг л сонин сэтгэгдэл төрөв. Урьд нь нэг найз маань энэ хамтлагийг чухамхүү магтаад л, чадалтай хоолойтойг нь гайхаад байсан. Надад лав тэгж хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгаагүй, учир нь тэднээс чадалтай хоолойтойг нь сонсож байсан болхоор тэр л дээ. Энэхүү бичлэгийг хийхдээ хэн нэгнийг муулж доош нь хийх гэсэн санаа агуулаагүй гэдгийг эртхэн хэлсэн нь дээр байх аа. Манай одоо байгаа ихэнх хамтлагууд амьдаар дуулдаггүй, учир нь техник нь шаардлага хангадаггүй гэж өөрсдийнхөө чадалгүй хоолойг хаацайлдаг. Амьдаар дуулаагүйнхээ төлөө асар их хэмжээний мөнгө нэхэхийг нь яана. Саяхан хүртэл MNTV-ийн 40 жилийн ойн хүндэтгэлийн концерт дээр BX амьдаар дуулаад шившиг болж байна билээ. Тэдэнтэйгээ харьцуулахад ч Классик ЖЕМ-ийнхэн бол ёстой л “амьд” дуулдаг л даа. Гэхдээ манайхаас бусад оронд ингэж өөрсдийгөө байнга амьд дуулсаныхаа төлөө тоглолтынхоо онцлогийг чухам энэ л байх юм шигээр дөвийлгөх нь байж боломгүй мэт. Миний үзэж байсан өөр орнуудын хамтлагуудын тоглолтын сурталчилгаан дээр хэзээ ч “амьдаар” дуулна гэж сурталчилж байгаагүйдэг. Тэд урьд нь амьдаар дуулдаггүй байсан юм уу гэх сэтгэгдэлийг ч төрүүлж болох мэт. Харин нөгөө өнцгөөс нь харвал манайх шиг дуу тавьж амаа тайзан дээр хөдөлгөдөг хямд төсөр хамтлаг дуучидтай тэд харьцуулашгүй гэдгийг дахин баталж байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлж байдаг. Ийм л сонин зүйл манайд явагдаад байгаад гайхах ч, харамсах ч сэтгэгдэл төрж байна л даа.
Ярианыхаа гол сэдэвт орсон нь дээр байх. Хэрэв ээ би BX-д нөлөөлж чадах ямар нэгэн хүн нь байсан бол ингэх байсан.. Худлаа үнэн тв-ийн шоу, ярилцлага нэвтрүүлэгт оруулж байхаар хамгийн түрүүнд хоолойны чадлыг сайжруулах дасгал хийлгэж мэргэжлийн болгох тал дээр анхаарна. Түүний хувцаслалт, стиль имиж нь тун дажгүй болохоор энэ тал дээр бол Окей. Харин англи хэлний түргэвчилсэн хичээл зааж англи хэлээр дууг тун цэвэрхэн дуулдаг болгох тал дээр анхаарна. Анх гарч ирэхдээ яг ямар байсан яг тэр стильд нь эргэж оруулна. Өөрөөр хэлбэр “Sweet Girl” , “Don’t cry” стилийн дуунуудыг буюу R&B стильд нь эргэн оруулах тал дээр анхаарна. Тэр хоёр дуунаас хойш дуучин маань албан ёсоор поп болсоноо ил тодоор зарлаагүй ч “My Love” нэртэй цомгоороо үүнийгээ баталсан. Гэтэл дуучин Болд маань яав? Justin Timberlake-ийг хүртэл дуурайх гэж оролдоод хамгийн сүүлд нэг дууныхаа клипийг “My Love” дууны клипний санааг нь яг дуурайгаад хийчихсэн байна билээ. Дууных нь утга санаа нь тасархай R&B ч клип нь тэр чигтээ хулгай. Хулгайлж болно гэхдээ ноён Болд та яагаад уг клипний хамгийн гол амин сүнс болох бүжгийг нь хасаад хөшөө шиг зогсож клип алчихав? Чадахгүй бол чаддаг зүйлээ дуурай л даа. R&B-ийн домогт дуучин Joe-ийн дууг улаан цайм хулгайлж “Kiss You” гэдэг дуу дуулж Пентатоникийн шагнал авчихаад “би хулгайлаагүй” гээд гүрийгээд байсан. Аав болчихоод 10 жилийн охидуудын зүрх сэтгэлээр тоглох хэрэг түүнд байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэр утгаараа шинэ залуу авъяастнуудыг дэмжин ажиллаж буй Би-Продакшны үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа.
Дахиад л халуураад явчихлаа. Гэхдээ монголд R&B дуулдаг хоёр л залуу байна л даа. BX бол Болдоос бүжиглэх чадвараар хамаагүй илүү. Нас залуу, хоолойны өнгө нь ч гоё. Тэр давуу талаа огт ашиглахгүй юм аа. Жастин Тимберлэйкийг хар л даа. Түүний клипний амин сүнс нь бүжиг байдаг шүү дээ? BX яагаад тэгж бүжиглэж болдоггүй юм бэ? Кит Кат гэдэг шоколадыг рекламдахдаа бүжиглэж болоод байдаг мөртлөө өөрийнхөө дууны клипэнд огт бүжиглэдэг гэдгээ харуулахгүй юм? Залхуураад байдаг юм болов уу? Огт ойлгохгүй юм. Тэгээд клипийг нь үзэх болгонд л өнөөх л нэг ганган хээнцэр охидууд, үзэсгэлэнт байгаль, эсвэл компьютер график ашигласан клипүүд. Камераараа дуучин залууг хэдэн талаас нь эргэлдүүлээд авчихсан. Өөр ямар ч шинэ зүйл байхгүй. Хэзээ тийм клип байсан юм? Богино хэмжээний кино хийж болно гэдгийг Жастин ах чинь What Goes Around дуун дээрээ харуулаад байна шүү дээ. Нэг үеээ бодвол манайд клип хийдэг маш олон студиуд гараад ирчихсэн хүмүүст хүрэх суваг нь ч өргөн болж. Тийм болохоор нэг хэмдээ баригдаад байх бус, бусдаасаа түрүүлж хөгжин, шинийг сэтгэж байх нь чухал гэдгийг уг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Бүр болохгүй бол Kanye West – Good Life дууны клипийг үз л дээ. Яаж хялбар аргаар сонирхолтой клип хийж болох вэ гэдгийг харуулна. Шарп Мисс тэмцээний захиалгаар поп дуу муу хийх бол хэрэггүй шүү дээ. Хэтэрхий мөнгөний араас гүйж тэгж захиалгын поп дуу үйлдвэрлэх хэрэггүй л мэт санагдах юм. Тэр ажлыг нь хийж сурсан бусад поп од ах эгч нартаа өгөх хэрэгтэй ш д. J Holiday - Bed, Mario - Kryptonite зэрэг дуунууд шиг дууг захиалганд нь зохиогоод дуулаад байвал ч бас нэг өөр хэрэг шүү дээ.
C1 сувгаар гарч байсан Ray гэдэг beatbox хийдэг залууг харин их үнэлэв. Саяхан шинэ цомгоо гаргасан бололтой юм. Бусдаас ялгарах онцлог юу вэ гэтэл ардын хөгжмийн зэмсгүүдийг ашиглаж beatbox-той хоршдог гэдгийг нь сонсоод нилээн сонирхов. Удалгүй аман хуур гаргаж ирээд тоглоод давхар beatbox хийх нь тэр. Үнэхээр гайхалтай. Морин хуур тоглож сурч байгаа, түүн дээрээ beatbox хийж сурна гэж байсан. Бас ямар гэлээ дээ, нэг бүрээ маягийн зүйлийг бие даан тоглож сурч байгаа, түүн дээрээ ч мөн beatbox хийнэ гэж байсан. Энэ бол цэвэр тэр хүний өөрийнх нь уран сэтгэмж юм шүү дээ. Ардын хөгжмөө хөгжихийн эрхээр мартаж байна. Хип хоп хамтлаг гэж хошуураад үндэсний зарим нэг зүйлээ мартуулахгүй гэсэн дээ энэ бүгдийг хийж байгаа гэж ярихыг нь сонсоод уг залууг тун их хүндлэв. Нэг иймэрхүү л юм болсон юм даа гэж..
Нэг зүйлээр нөгөөг холбохыг оролдоё л доо. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд манайхныг юм мэдэхгүй, юм үзээгүй массаар нь дамжуулж тэдний тархийг амар хялбараар угааж мөнгийг нь өөртөө татах хялбар аргууд сүүлийн үед маш их ажиглагдаж байна. Энэ бол тун аюултай зүйл юм л даа. Өөрөөр хэлбэл массын гэнэн хонгор, юм үзээгүй, ядуу байдлыг нь далимдуулж хор найруулагчид гарч ирэн манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор хүргэж болох асуудлууд үүний нэгэн адилаар гараад ирэхийг хэн мэдхэв.Хэн нэг хүнийг яриаг сонсоод өөрсдөө үнэн худлыг нь дүгнэж чаддаг тийм л соёл, боловсролтой нийгмийг бий болгохгүй бол манай улсын ирээдүйд маш их зүйл заналхийлж буй мэт. Юм үзэж нүд тайлсан хэд маань ч өөрийн сурсан мэдсэн бүхнээ олон нийттэйгээ өөрийн чадах бүхий л сувгуудаараа дамжуулан хуваалцаж баймаар байна.

Sunday, January 13, 2008

МИНИЙ ШҮЛЭГ


Надаас юу ч битгий асуу
Найраглал шүлгийг минь уншаад ойлго
Ухаан бодлоо үзэг цаас нийлүүлэн
Уянгын халилд оруулан бичлээ
Унш унш миний шүлгүүдийг
Ухаан бодолдоо тунгаан байж унш
Миний сэтгэлийн гүндэх үнэн үгс
Маргаашийн чинь амьдралд сургааль болог
Хийсэн алдааг минь бүү давтаарай
Хэрвээ шүлгийг минь ойлгож уншсан бол
Уйлуулна, инээлгэнэ энэхэн шүлгээрээ чамайг
Уран зохиолын утга учир үүндээ оршино
Толгой холбоод бичих болгондоо
Тоотой хэдэн үг л холбон бичнэ
Ойлгож чи шимтэн унших юм бол
Огторгуйгаас илүү нууцлаг утга агуулна
Удам угсаанаас минь дамжин ирсэн энэ авьяас
Уншигч таны сэтгэлийг хөдөлгөх нь миний авьяас