
Монголд жил хагасын хугацааг өнгөрөөсөн Британы сэтгүүлч Дамиэн Досан (Damien Dawson) манай улсын бодит үнэн байдлыг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэнийг бид тоймчлон гаргаж байна.
Улаанбаатарыг тойрон хүрээлж буй уул толгод нь манай улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчидын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.
Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлүүд ирдэг аж.
Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.
Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хүн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ?
Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хүн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.
Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.
Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.
Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа, гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчидын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ.
No comments:
Post a Comment